Банкууд зээл олгох гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Банкууд зээл олгох гэрээ байгуулав

Монголын үндэсний арилжааны банкууд Хөрөнгийн захыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гурван жилийн хугацаатай зээлүүлэх болсон. Энэ нь 14.2 сая ам.доллар бөгөөд өнөөдөр энэхүү зээлийн гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа Төрийн өмчийн хороонд боллоо.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр ХХБ-ны захирал Б.Мэдрээ “Хамтын санхүүжилтийн зээл нь Монголын арилжааны банкууд Монголын арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгож буй дотоодын томоохон хэмжээний анхны санхүүжилт” гэдгийг онцолж байв. Дээрх хөрөнгийг зээлдэгч нь Монголын хөрөнгийн бирж, батлан даагчаар Төрийн өмчийн хороо байгаа бол зээлдүүлэгч арилжааны банкууд нь ХХБ, Голомт банк, Хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк болон Төрийн банк байна. Тэд 14.2 сая ам.долларыг гурван жилийн хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэйгээр зээлүүлж буй ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж