
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр ХХБ-ны захирал Б.Мэдрээ “Хамтын санхүүжилтийн зээл нь Монголын арилжааны банкууд Монголын арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгож буй дотоодын томоохон хэмжээний анхны санхүүжилт” гэдгийг онцолж байв. Дээрх хөрөнгийг зээлдэгч нь Монголын хөрөнгийн бирж, батлан даагчаар Төрийн өмчийн хороо байгаа бол зээлдүүлэгч арилжааны банкууд нь ХХБ, Голомт банк, Хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк болон Төрийн банк байна. Тэд 14.2 сая ам.долларыг гурван жилийн хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэйгээр зээлүүлж буй ажээ.
Б.СҮРЭН