Ардын нам арьсаа солиод 20 жил явна гэвэл уучлаарай

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Ардын нам арьсаа солиод 20 жил явна гэвэл уучлаарай

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.

-Хоёр нам нэг хэсэг холимог тогтолцоог дэм­жиж байгаад сүүлийн үед бас л гацаанд орчихлоо. Танай намынхан хүнийг нь биш, намыг нь сонгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Та намынхаа ба­римталж байгаа энэ байр суурьтай санал нэгтэй байгаа юу?

-Бид байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. 2008 оны сонгуулиас хойш пропорционалийн эле­мент авъя, намуудын дэв­шүүлж байгаа хөтөлбөр иргэдийн дэмжлэгийг хэр авч байгаа, түүгээр нь асуудлаа авдаг тогтолцоо руу ойртуулъя гэж шийд­сэн. Тэр байр суурь дээрээ хатуу байгаа. Зарим нэг гишүүд мажоритари тог­тол­цоогоор явахыг дэм­жиж байхыг үгүйсгэхгүй. Олонхи нь цэвэр про­порциональ биш юм гэхэд холимог байх нь дээр гэж байгаа. Ардын намын хувьд харин намынхаа нэрийг сольсноос хойш холимог гэж ярихаа боль­чихлоо. Тэд ингэж нөхцөл байдлаа өөрчилсөн нь нэр сольсонтой холбоотой бо­лов уу гэж би хувьдаа таамаг­лаж байгаа юм. Гэх­дээ намынх нь тодор­хой удир­дах байгууллагын гарга­сан шийдвэрийг со­нин хэвлэлээс харахад холи­мог системийг авъя гэсэн байр суурь дээрээ байгаа болов уу. Ингэж горьдож байна.

Бидний хувьд сонгуу­лийн хороод ямар эрх, үүрэгтэй байх вэ гэх мэтийг нарийн тодорхой болгох зүйл их бий. Тэгэх­гүйгээр хуучин Сонгуу­лийн хорооны тооллогыг хянахад бэрх байлаа. Өөрөөр хэлбэл, сонгууль шударга явагдах процес­сыг хуулиар бүрэн дүүрэн зохицуулъя л гэж ярьж байгаа. Аль ч системээр явсан ялсан хүнээ ялагд­сан нь шууд хүлээн зөв­шөөрдөг тэр процессыг хуульчилж чадах юм бол том ажил болно. Энэ том ажлыг хаврын чуулганаар хийхийг оролдоно.

-Тохиролцож чадахгүй бол яах вэ. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр байр суурь дээрээ хатуу зогссоор 2012 оныг угтвал яана?

-Ямар ч гэсэн санал хураалт явуулна. Бас нэг арга байгаа. Тэр нь улс төрийн намуудын удирд­лагууд ширээний ард суу­гаад систем дээрээ тохи­ролцох, намуудын шийд­вэрийг УИХ хүн­дэт­гэл­тэйгээр хүлээж авах.

-Яагаад улс төрийн на­муудын саналаар шийднэ гэж?

-Сонгууль гэдэг сон­гогдохыг хүсч байгаа бүх хүнд тэгш боломжийг ол­гох ёстой. Түүнээс биш тодорхой намуудад эсвэл УИХ-д өнөөдөр байгаа гишүүдэд зориулагдсан байх ёсгүй. Гишүүдийн санал дээр үндэслэнэ гэ­хээр төвөгтэй байдал үү­сээд байгаа юм. Сонгууль дөхчихсөн байна, тодор­хой хэмжээгээр тойрог руу улсын төсвийн хө­рөн­гө оруулалт орчихсон байгаа. Гэтэл тэрийг “Ми­­ний хийсэн ажил” гэж гишүүд эндүүрч бай­на. Энэ утгаараа ги­шүү­дийн саналаар явбал эн­дүү та­шаа байх магад­лалтай уч­раас намууд ярил­цаад, гарсан шийд­вэр дээр нь Их хурлын гишүүдийн олонхи байж чадаж байна уу гэдгийг л үзэх хэрэг­тэй. Тэгэхээр намуудын зөв­шилц­лөөр нэг хийх гэж оролдоод, чадахгүй бол УИХ-ын гишүүдийн олон­хиор шийддэг зар­чим руу орохоос өөр арга­гүй.

-Та сая шударга сон­гуу­лийн талаар ярилаа. МАНАН гэдэг бүлэг­лэл шударга сонгууль гэдэг энэ үгэн дээр тоглоод, жи­жиг мажоритари руу орох гээд байгаа юм биш үү гэж хардаж байгаагаа Х.Тэмү­жин нарын хэд хэ­дэн ги­шүүн хэлээд байгаа. Үнэ­хээр тэдний сануулаад бай­гаа шиг эрх барьж бай­гаа хэсэг бүлэг хүмүү­сийн то­хироон дээр сонгуулийн хуулийн хувилбар яриг­даад байгаа юм биш үү?

-Жижиг мажоритари эсвэл томсгосон ма­жо­ритари системээр явахыг хүсч байгаа хүмүүс УИХ-ын гишүүд. Тойрог руугаа тодорхой хөрөнгө оруу­лалт хий­чих­сэн учраас энэ хувил­бараар явбал би дахин сонгогдох магад­лал­тай гэж үзээд байгаа юм. Гэ­тэл тэр хөрөнгө оруулалт тэднийх биш гэдгийг ард тү­мэн тэртэй тэргүй мэ­дэж бай­гаа. Ма­най ги­шүүн энэ саналыг дээш нь улам­жилж өгсөн юм байна л гэдгээс биш, хий­сэн гэж хүлээж авах­гүй. Аль нэг тойрог дээр сод ухаан гаргаад, тэр нь ард түмэнд маш их таа­лагдсан хөрөн­гө оруулалт байхгүй биз дээ. Шийд­лээ хү­лээж байгаа 100 аж­лын нэгийг л санал бол­госон байхгүй юу. Үлд­сэн 99 нь байдгаараа л байна. Сон­гог­чид одоо байгаа ги­шүү­дээс үлдсэн 99-өө л нэхнэ. Би л хувьдаа төс­вийн хөрөнгөөр хийсэн аж­лыг өөрийн хийсэн ажил болгож дараагийн сонгуу­лийнх нь суурь бол­но гэж огт итгэхгүй байгаа.

-Мажоритариас тат­гал­зах болсон гол шалт­гаан юу юм бэ. Ардчилсан нам олонд танигдсан улс­төрч цөөтэй учраас намд санал өгсөн нь дээр гэж үздэг?

-Бид аль болохоор на­мууд бодлогоо уралдуул­даг, тэр бодлогыг нь  ир­гэд ойлгоод, аль сайн бод­­лого дэвшүүлсэнд нь саналаа өгдөг тэр систем рүү яаралтай орохгүй бол болохгүй. Мажоритари системийн үед мөнгөний зодоон зогсохгүй байна. Энэ системийн хамгийн гол аюул мөнгө бол­чи­хоод байдаг юм. Ард­чи­лал хөгжсөн орнууд ч ма­най энэ замыг дайрч гар­сан.Пропорционалийн элементийг агуулаад, нам нь хариуцлага хүлээдэг болоход сонгуу­лийн зар­дал буурах юм байна. Одоо­гийн хуулиар нэг тойрог дээр очоод хү­мүүсийг хоёр хуваагаад, их юм хийсэн дүр эсгэж бай­на. Овоо тахиж, наа­дам хийж, нэг жижиг гүүр будаж байна. Энэ бүхэн үр дүн багатай мөртлөө маш их зардал шаарддаг. Гэтэл зарим нь улайм цайм мөнгө тараадаг. Мөн­гө­ний уралдаан нь сүүл­дээ УИХ-ын гишүүний албан тушаал хууль тог­тоох гэ­хээс илүү баян хү­мүү­сийн мөчөөрхдөг, өө­рийгөө гайхуулах хэрэг­сэл бол­чих аюул байна.

-Нэг хэсэг холимог тогтолцоо гэж ярьж байсан ч бас л санал нэгдэж чад­сан­гүй. Ардын намын да­раа­гийн нэр дэвшигчид тодроод, бэлтгэлээ хийж байна гэсэн. Ардчилсан намд ч ийм байгааг үгүйс­гэх ар­га­гүй. Тэгэхээр олон хүн цаа­шаа мажоритариар явах юм байна гэж бэлт­гээд байгаа юм биш үү?

-Мажоритариар явна гээд бэлтгэлээ базааж байгаа хүмүүсийг үгүйс­гэх аргагүй. Анхан ша­танд очоод намын ажлаа сурталчлаад, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжиж, тэр жагсаалтад оруулна. Огт ажил хийдэггүй, ху­виа хичээсэн хүмүүсийг оруулахгүй. Ард ир­гэ­дийн дуу хоолойг намдаа хүр­гэх, намынхаа ажлыг ир­гэ­дэд хүргэдэг байх ёс­той. Тэгж ажиллаж бай­гаа хүмүүст буруу өгөх аргагүй.

-Хоёр нам өөр өөрс­дийн байр суурь дээрээ бат зогссоноос Сон­гуулийн хууль урагшлахгүй байна. Энэ байдлаас хара­хад хаврын чуу­лганаар Сонгуулийн хуулийг баг­таж хэлэлцэж амжихгүй янзтай. Ер нь амжуулах боломж байгаа юу?

-Амжуулах боломж бү­рэн байгаа. Манай улс тө­рийн намууд илүү ха­риуц­лагатай хандах хэрэгтэй. Намуудын санаачлагаас их юм шалтгаална.  Зарим гишүүд сэмээрхэн гул­суулж байгаад энэ хуулиа­раа орчихъё гэсэн са­нал­тай байхыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас энэ асуудал өнөөдрийг хүртэл дорви­той газар авахгүй байгаа юм болов уу гэж би харж байна л даа. Тэгэхээр бат­тай хэлэхэд хэцүү ч миий хүсч байгаа зүйл энэ хуу­лийг батлуулахын тө­лөө ямар ч кампанит ажилд ороход бэлэн байна.

-Сонгуулийн тогтол­цоог өөрчлөхөд Үндсэн хуулийг өөрчлөх шаард­лагатай гэж яриад байгаа. Тиймдээ ч энэ хоёр хуу­лийг өөрчлөх тухай зэрэг ярьж байна?

-Үндсэн хуулийг өөрч­лөх ямар ч шаардлага байх­гүй. Сонгуулийн хо­ли­мог, мажоритари, про­пор­циналь системийн аль иргэдийн санал өг­сөн шууд сонголтоор пар­ламент бүрдэж байгаа. Үндсэн хуулийн заалт бол пар­ла­мент бүрдүүлэх л заалт. Тийм учраас сон­гог­чид намд саналаа өгнө гэхэд намын жагсаалтад байгаа хүн л парламентад орно гэсэн үг. Шууд сон­гоно гэдгийг манайхан гуйвуу­лаад зөвхөн Л.Ган­тө­мөрийг сонгох ёстой гэж үзээд байгаа. Гэтэл тэр хүний өгсөн саналаар сон­гогдож байвал шууд сонгогдож байна гэсэн үг. Про­порциональ байна уу, мажоритари байна уу, нэр дэвшигчийг сонгох уу, намыг сонгох уу гэдэгтэй хамаагүй.

-Саяхан МАН-ын дар­га бусад намын дарга на­рыг цуглуулаад хоёр тан­химтай парламент байгуу­лах талаар санал гаргалаа. Та энэ саналыг юу гэж үзэж байгаа вэ. Цаг үе нь мөн үү?

-Нэг танхимтай пар­ламент яагаад болохгүй байна вэ гэдэг тайлбар их чухал. Тэр тайлбар үнд­сэндээ байхгүй байна лээ. Миний харж байгаа­гаар өнөөдрийн парла­мен­тын тогтолцоо юун дээр буруу байгаа юм бэ гэдгээ нэг­дүгээрт ярих ёстой. На­дад үүнээс илүү хариуц­ла­гын, эрэг шургийн асуу­дал байх ёстой гэж үзэж байгаа. Цагаар жишээ авья л даа. Цагийн үндсэн схем нь зөв байгаа хэрнээ дотор нь байгаа олон эрэг шураг нь мөлийчихсөн, дав­хард­­чихсан, зогс­чих­сон. Тэрий­гээ янзлах­гүй­гээр бид цагийнхаа өн­гийг будаад тэр цаг явах уу үгүй юу. Тийм уч­раас бид пар­ламентын зарч­мын шинэ шийдэл хай­хын оронд өнөөдөр бугш­чихаад бай­гаа асууд­лаа шийдэх шалт­гаанаа гүй­цэд гаргах л хэрэгтэй. Үнд­сэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бол УИХ, Засгийн газрыг салгая л гэж байгаа юм. Засгийн газар Их ху­рал дээр дэн­дүү жин да­раад, бү­рэн эр­хэд нь халдаад байгаа. Тэр­нээс яг дээд, доод тан­­хим гэдэг нь өөрөө Мон­­голын хөгжлийн гар­­галгаа гэж харагдахгүй бай­­гаа. Зүүж байгаа цаг­ны­­хаа гадна талыг со­лиод, том бага зүүнийхээ өнгийг өөрчилж байгаа юм биш үү. Арьсаа солиод цаашаа 20 жил явна гэвэл ууч­лаарай л байна. Гол хийх ажил бол авлигал, хээл хахууль, хариуц­ла­гагүй байдал, залхуурал, ар­хидалт, ядуурал, мөн­гө­ний уралдаан, ялгавар­лан гадуурхал, боловс­ро­лын систем, эрүүл мэн­дийн системийн дорой­тол гэх мэт энэ бүх бо­лохгүй зүй­лийн эх сур­валж ямар ч байсан пар­ламент биш. Тэр дундаа нэг танхимтай байгаа тог­толцоо нь лав биш. Тог­толцоогоороо тоглоод яваад байх юм бол цааш­лаад ардчилалд итгэх ит­гэл алдарна. Уг нь 76-г сонгодог зарчим нь өө­рөө тунгалаг болох нь хам­гийн чухал биз дээ. Дээд танхимтай болсон ч ял­гаагүй 76-г сонгож л таа­раа, эд нар төрөө барьж л таараа. Дээд танхим  яг л Ерөнхийлөгчтэй адил хууль буцаах л эрхтэй. Өнөөдөр ард түмэн 76 тойргоос гарсан 76 хүнд дөрлүүлж байгаа бол хоёр танхимтай болвол 360 тойр­гоос гарсан 360 хүнд дөр­лүүлнэ л гэсэн үг. Тэгэ­хээр байгаа дутагдал, мөн чанарынхаа учрыг олоо­гүй байж шинэ зүйл рүү орно гэдэг явцгүй юм.

Б.НЯМСҮРЭН

Зохиогчийн эрх:
 “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж