Гишүүдийг чуулганы танхимд урив

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Гишүүдийг чуулганы танхимд урив

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 15.00 цагт товлогдсон ч, УИХ-ын гишүүд алга, танхим хоосон шахуу байна. УИХ-ын дэд дарга Г.Батхүү гишүүдийг чуулганы танхимдаа хүрэлцэн ирэхийг удаа дараа урьж, хоёр намын бүлгийн даргыг гишүүдээ хуралдаанд оруулж ирэхийг хүслээ. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарын хэн хэн нь алга.  Хуралдаан даргалагч гишүүдийг чуулганы танхимдаа шуурхай хүрэлцэн ирэхийг сануулснаар УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Ж.Батсуурь, Х.Наранхүү нар орж ирэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж