Олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Байгаль орчны парламент, ИБУТХГ-ын Хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран “Агаар, ус, ургамал” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион явууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төвийн албан газруудын дарга эрхлэгч нар болон   Байгаль орчны иргэний зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, ард иргэд, “Эко клуб”-ын сурагчид оролцсон байна.

“Эрдэм”, “Номун далай” ахлах сургуулиудын “Эко клуб”-ын хүүхдүүдэд дэлхийн усны өдрийг тохиолдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Усны тухай” сэдвээр сургалтыг хийж, клубын үйл ажиллагааг цаашид идэвхитэй байлгах талаар ярилцлага зохион байгуулжээ. Мөн “Устай газарт амьдрал байдаг”, “Эх орондоо хайртай хонгор нутгийн иргэн таньд”, “ИББЦГ-ын  хамгаалалтын захиргаа” зэрэг бичил товхимол бэлтгэж ард иргэдэд тараасан байна.

Түүнчлэн Баянхонгор сумын иргэдэд байгаль хамгаалагч нар хамтран “Байгаль хамгаалах анхан шатны сургалт” хийсэн бол Бөмбөгөр, Баацагаан, Богд сумдад “Дэлхийн усны өдөр”, “Усны жил”, “Цаг уурчдын өдөр”-ийн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу АХА цэнгээнт нэвтрүүлэг хийжээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний алба, “Чандмань” компанитай хамтран зохион байгуулсан Дэлхийн усны өдөрт зориулсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ЭССЭ” бичлэг болон гар зургийн уралдааны дүнг энэ үеэр танилцууллаа.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж