“Ромео Жулетта хоёр” монгол хэлнээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Ромео Жулетта хоёр” монгол хэлнээ

“Ромео, Жулетта хоёр” хэмээх хайрын тухай алдарт эмгэнэлийг бид Шексперийнх гэж бодсоор өдийг хүрчээ. Тэгвэл Шекспирээс даруй 60 жилийн өмнө Италийн Сэргэн мандалтын үеийн зохиолч Луидже Да Порто “Ариун хайрын тухай шасдир” нэрт туурь бичсэн нь ганц Шекспир байтугай Европын олон зохиолчид, эдүүгээгийн тайз, дэлгэцийн уран бүтээлчдийн “Будаа идэх хөдөлгөөн”-ийг эхлүүлсэн юмсанж.
Одоо харин хэдэн зууны турш хөгшин, залуу бүх л хүний сэтгэлийг догдлуулж, нулимсыг урсгасаар ирсэн энэхүү гайхамшигтай уянгалаг хийгээд зүйрлэшгүй эмгэнэлт туурийг орчуулагч Ж.Нэргүй анх удаа яруу тансаг монгол хэлрүүгээ орчуулан уншигчиддаа өргөн барьж байна.
Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын анхны орчуулгын сонгомол ном болон гарч буй “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд” хэмээх энэхүү түүвэрт Жованни Боккаччо “Декамерон”-оос, Франко Саккетти “Гурван зуун туурь”-аас, Луиджи Да Порто “Ромео Жулетта хоёрын хайрын дууль”, Никколо Макьявелли “Эхнэр авсан чөтгөр”, Жованфранческо Страпаола “Цэнгэлтэй шөнүүд”  зэрэг тэр үеийн арваад зохиолчийн 15 туурь багтсан.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж