
Одоо харин хэдэн зууны турш хөгшин, залуу бүх л хүний сэтгэлийг догдлуулж, нулимсыг урсгасаар ирсэн энэхүү гайхамшигтай уянгалаг хийгээд зүйрлэшгүй эмгэнэлт туурийг орчуулагч Ж.Нэргүй анх удаа яруу тансаг монгол хэлрүүгээ орчуулан уншигчиддаа өргөн барьж байна.
Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын анхны орчуулгын сонгомол ном болон гарч буй “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд” хэмээх энэхүү түүвэрт Жованни Боккаччо “Декамерон”-оос, Франко Саккетти “Гурван зуун туурь”-аас, Луиджи Да Порто “Ромео Жулетта хоёрын хайрын дууль”, Никколо Макьявелли “Эхнэр авсан чөтгөр”, Жованфранческо Страпаола “Цэнгэлтэй шөнүүд” зэрэг тэр үеийн арваад зохиолчийн 15 туурь багтсан.
Н.Наран