Сэлэнгийн эмч, мэргэжилтнүүд зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн эмч, мэргэжилтнүүд зөвлөлдлөө

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж, 2010 оны ажлаа дүгнэж, 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд–нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болголоо.

Зөвлөгөөнд Эрүүл мэн­дийн газрын мэргэжилтэн Н.Эр­дэнэ­долгион “2010 онд гарсан халдварт өвчин”, аймгийн Нийг­мийн даат­галын хэлтсийн магад­лагч эмч Д.Буяндэлгэр “Сум­дын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээлэл”, Нэгдсэн эм­нэлгийн хүүхдийн ерөнхий мэр­гэжилтэн Г.Тунгалаг “Аймгийн хэм­­жээнд гарсан нярайн эндэгд­лийн су­далгааны дүн” зэрэг олон илт­гэл тавигдлаа.
Энэ үеэр аймгийн эрүүл мэн­дийн салбарын 2010 оны шилдгүүдийг тодруулж, урамшуулсан байна. Тухайлбал, Ё. Буяндэлгэр даргатай Мандал сум, Ц. Нарантуяа эрхлэгчтэй Баянгол сум, Э. Нинжбадам эрхлэгчтэй Ерөө, А. Ягаанцэцэг эрхлэгчтэй Түшиг сумын эмнэлгийн хамт олон болон Д. Халтар ахлагчтай “Хаданхүй” өрхийн эмнэлгийн хамт олон шалгарчээ.

Мөн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж ажилласан Баянгол, Мандал, Алтанбулаг, Хушаат, Ерөө, Түшиг сум, Бугант тосгон, Шар-Ус, Номгон тосгоны салбарын эрхлэгч нарыг үндсэн цалингийн 10-20 хувиар шагнаж, урамшууллаа.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж