Ардын урлагийн их наадам шалгаруулалтаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Ардын урлагийн их наадам шалгаруулалтаа эхэллээ

Монголын уламжлалт урлагийн баялаг сангаас өвлөн эзэмшиж байгаа ардын авьяастнуудыг тодруулж, уран бүтээлийг нь дэмжиж олон нийтэд танилцуулах зорилготой Ардын урлагийн их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэгт үргэлжилж байна.
БСШУ-ы сайдын 2010 оны 299 тоот тушаалын дагуу зохион байгуулж буй энэ наадмын шалгаруулалт аймаг, бүс, нийслэл, улсын гэсэн шат дарааллаар болно. Тухайлбал, зүүн бүсийн аймгийн ардын авьяастнуудыг яруу найраг, уртын дуу, үндэсний хөгжим, уран дархан, үйл урын урлаг, аман хуур зэрэг 14 төрлөөр тавдугаар сард шалгаруулж, улсын хэмжээний наадамд оролцох эрх олгох юм.
Наадмын шилдгүүд долдугаар сард тодорно.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж