Sega шинэ Sonic тоглоомоо үйлдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Sega шинэ Sonic тоглоомоо үйлдвэрлэв

Sega компани Sonic Generations нэртэй шинэ тоглоомоо Facebook сүлжээнд байрлуулснаа зарлалаа. Sega компанийн бэлэгдэл болсон Sonic хөх зараа шинэ дүр төрхтэйгээр өөрийн ихрийн хамт Xbox 360 PlayStation тоглоомд эргэн ирж байна.

Тоглоомын тухай дэлгэрэнгүй мэдээлэллийг ирэх долоо хоногоос Sega өгөх юм. Тоглоом 50 сая хүртэл тоогоор худалдаанд гарах бөгөөд Sonic зарааны хөгжилтэй адал явдал үргэлжилсээр байх юм. Дашрамд Sega компани Sonic зарааны 20 насны ойг энэ онд тэмдэглэх аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж