Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө

Эрүүл мэндийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газраас “Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, өрх, сумын эмнэлгийн эрхлэгч, багийн эмч нарын төлөөллийг оролцууллаа. Уг зөвлөгөөн нь Төв аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон, эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг баталгаажуулах зорилготой юм. Энэ үеэр сумдын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулснаас гадна зөвлөгөөнд оролцогсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж