Нийтийн бие засах газар үнэгүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Нийтийн бие засах газар үнэгүй үйлчилнэ

“Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбайд байрлуулсан нийтийн бие засах газрыг өнөөдөр нээлээ. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар нийслэлд бие засах 33 газар барих бөгөөд ирэх долдугаар сард багтаан дүүрэг бүрт нэгийг барихаар төлөвлөжээ. Өнөөдөр шинээр нээсэн нийтийн бие засах газар эхний долоо хоног иргэдэд үнэгүй үйлчлэх бөгөөд цаашид 200 төгрөгийн төлбөр авах гэнэ. “Улаанбаатар сан” ХХК-ийн орлогч захирал Ш.Туухайнжин хэлэхдээ “Цэцэрлэгт хүрээлэн, хүн ам төвлөрсөн газар болон автобусны эцсийн зогсоол зэрэг  нийтийн бие засах газар шаардлагатай газруудыг сонгосон. Нийтийн “00”-ууд бүгд нэг ижил  загвартай, нэг бүрт нь  63 сая төгрөг төсөвлөсөн. Нийтийн бие засах газар тохилог цэвэр байх ёстой. Бид энэ нөхцөлийг бүрдүүлж чадсан” гэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж