Тоологч нарыг сургалтанд хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Тоологч нарыг сургалтанд хамрууллаа

Энэ сарын 15-наас ирэх сарын 15-ны хүртэлх хугацаанд өмчийн бүх төрөлд хамрагдах аж ахуйн нэгжийн улсын тооллогыг зохион байгуулна. Уг тооллогын хүрээнд Төв аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан суманд ажиллах тоологч нарыг сургалтанд хамрууллаа.

Сургалтаар тооллогын зорилго, үйл ажил­лагаа, зохион байгуулалтын асууд­­лыг хэлэл­цэж, тооллогыг зо­­хион байгуулах комисс, тоологчдын  ажиллах журам, гишүүдийн ажлын чиг үүрэг, мэдээлэл сур­талчилгааны талаар чиглэл өгч, гишүүдэд тодорхой үүрэг даал­гаврыг өгсөн юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж