Айраг, ингэний хоормогийг экспортлоно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Айраг, ингэний хоормогийг экспортлоно

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэснийхээ цагаан идээг дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа аж.  Энэ жилээс айраг, ингэний хоормогийг дэлхийн зах зээлд борлуулах гэнэ. Үүний тулд дээрх бүтээгдэхүүнийг гадаадынханд таниулах, сурталчлах ажлыг энэ зунаас эхлүүлэх бололтой. Гадаадад гаргах айрагний чанарт онцгой анхаарна гэдгээ салбарын сайд нь онцолсон. Эхний ээлжинд  Булганы Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өвөрхангайн Сантын айргийг дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Ж.ГЭГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж