“Улаанбаатар” загварын 7 хоног үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” загварын 7 хоног үргэлжилж байна

“Урлах Эрдэм” дээд сургууль, “GT” загварын товчооноос жил бүр зохион явуулдаг “Ulaanbaatar Fashion week” буюу “Улаанбаатар загварын долоо хоног” энэ сарын 4-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд нээлтээ хийсэн юм.

Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ жилээс жилд улам чансаажиж, тухайн улирлынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог билээ.
Энэ жилийн загварын долоо хоногт дэлгэгдэж буй бүтээлүүдэд гар ажиллагаа түлхүү оруулжээ.

“Улаанбаатар загварын долоо хоног”-т загвараа толилуулж байгаа загвар зохион бүтээгчдийн бүтээлийг топ модель Д.Болормаа, Э.Сэлэнгэ “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид болон драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг нар өмсөн, дуучин С.Наран, “Мотив” хамтлаг ая дуугаа өргөн барьж байгаа юм. Эл загварын шоуны нэг онцлог нь өдөр бүр өөр, өөр дизайнеруудын 80-120 загвар бүхий  коллекцио үзэгчдийн толилуулж байгаа бөгөөд эдгээр загваруудаас худалдан авах буюу өөрийн хэмжээгээр захиалах боломжтойгоороо давуу талтай аж. 

Өчигдөр тус загварын тайзнаа дизайнер Н.Үнэнбат “2011 оны хавар, зуны эрэгтэй хувцасны коллекци” дэлгэгдсэн бол өнөөдөр 20.00 цагт дизайнер М.Энхжаргал  “2011 оны намар, өвлийн гадуур хувцасны коллекци” тайзнаа амилах нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж