Говийн сайхныг цогцоор нь дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Говийн сайхныг цогцоор нь дэлгэлээ

Уран зургийн галерейд өнгөрсөн лхагва гаригт  “Сөнөсөн тэнгисийн ёроолоор аялсан нь” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Гэрэл зурагчин Б.Алтангэрэл, түүний шавь гэрэл зурагчин А.Мөнгөнбагана нарын дэлгэж, тэдний саяхан худалдаанд гаргасан Өмнөговь аймгийн үзэсгэлэнт байгаль, ард түмний аж, амьдралыг гэрэл зургаар харуулсан “Өмнөговь” гэрэл зургийн цомгийн нээлтийг мөн хийсэн юм. Энэхүү гэрэл зургийн цомогт Галбын говиос Зуун мод, Зулганай хүртэл Өнгийн голын сав газраас эх орны хил хүртэл өргөн уудам нутгийн өнгө төрх бүрэн багтжээ.

Дэлхийд ганцхан үлдсэн нүүдэлчин соёл иргэншлээ сурталчлан, нутаг усныхаа үзэсгэлэнт байгаль, өвөрмөц сонин тогтоцийг олон нийтэд дэлгэн таниулахын зэрэгцээ, нүүдэлчин ард түмний аж амьдралыг судалж, байгалийг унаган дүр төрхөөр нь хадгалан үлдээхэд залуу үеэ уриалах зорилгоор зураачид энэ үзэсгэлэнгээ дэлгэсэн байна. Шинэхэн гэрэл зургийн цомгийг номын бүх дэлгүүрүүдэд 40 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

Зургийг цомгийг энд дарж сонирхоно уу.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж