Гал түймрийн найман дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Гал түймрийн найман дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105, Аврах, гал унтраах анги өчигдөр аюулт үзэгдэл, ослын 18 дуудлага хүлээн авчээ. Тодруулбал,  зам тээврийн ослын нэг, гал түймрийн найм, галын зөрчлийн есөн дуудлагатай иржээ. Баянзүрх дүүргийн долдугаар хороо, 15 дугаар хорооллын 38-ын “А” байрны V орцны жижүүрийн байр шатаж байсныг унтрааж, аврагч, гал сөнөөгчид  тус орцны есөн өрхийн 41 иргэнийг угаартахаас хамгаалсан аж.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн чиглэлийн авто замд нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эмэгтэй хүн “Елентра” загварын суудлын автомашинд дайруулж нас барсан байсныг дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж