Цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуургатай

Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд хэсгээр салхи баруун өмнөөс 18-20 метр секунд хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй, салхи баруунаас баруун хойш эргэж 5-10 метр секунд, зарим газраар 18-20 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дөрвөн хэм хүйтэрнэ. Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Монголын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. Иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий  газраас анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж