
Цахим санал хураалтыг компьютерээр өгөх сонгогч тусгай ID карттай байх бөгөөд энэ карт нь паспорттай адил биеийн байцаалт болох аж.
Түүнчлэн сонгогчид гар утсаараа саналаа өгч болох юм. Эрх баригчид гар утсаараа сонгууль өгөх боломж нь Парламентаа сонгох сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхээс гадна тэдний тав тухтай байдлыг хангана гэж үзэж байна. ID картыг SIM карт орлох бөгөөд Цагдаагийн болон хил хамгаалалтын сайтыг гар утсандаа идэвхжүүлэх юм.
Мэргэжилтнүүд SIM карт нь ID карттай адил санал хураалтын аюулгүй байдлыг хангана хэмээн үзэж байна.
Цахим санал хураалт Эстонид анх 2005 онд туршилтын хэлбэрээр явагдсан бөгөөд 9,3 мянган сонгогчид хамрагдаж байжээ. Харин 2007 оны сонгуульд 30,2 мянган сонгогчид компьютерээр саналаа өгсөн аж.