“Хаан” Жеймсийн сахилгагүй ээж

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Хаан” Жеймсийн сахилгагүй ээж

NBA-ын тод оддын нэг Леброн Жеймсийн ээж Майами эргийн цагдаагийн газарт саатуулагдсан байна. Хатагтай Глория Жеймсийн машиныг зогсоолд байрлуулсан  зочид буудлын ажилтан хэтэрхий их зүйл ярьснаас үүдэн маргаан үүсгэсэн аж.  Цагдаагийн ажилтан өглөөний 04.47 цагт дуудлагын дагуу зочид буудалд очиход алдарт тоглогчийн ээж Глориягаас согтууруулах ундаа сэнгэнэж байснаас гадна нүд нь цус хурсан улаан байжээ. Цагдаагийн газар саатуулагдаад гарахдаа Глория “Олон нийтийн газар биеэ зөв авч явж, дахин эмх замбараагүй байдал үүсгэхгүй” гэж мэдүүлэн суллагдсан байна. Харин өнөөдрийн бэлтгэлийнх нь дараа хүүгээс нь сэтгүүлчид энэ талаар асуухад “Энэ бол хувийн асуудал. Тэгж өлгөж аваад байх хэрэггүй байхгүй” гэж хариулжээ. Цагдаагийн газар мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр буудлын ажилчин Сорел Рокфеллер ээжид нь туслахыг хүссэн ч тэрбээр уурлан шуугиан дэгдээсэн гэнэ. 

Улирлын хамгийн чухал үедээ ирээд байгаа энэ үед “Хаан” Жеймс элдэв зүйлд анхаарлаа сарниулахыг хүсэхгүй байгаа нь тодорхой. “Амьдрал л учраас, энэ бол эвлэрэх шаардлагатай зүйлсийн нэг. Үүнд бухимдаж өөрийгөө тавгүйтуулаад байхыг хүсэхгүй байна. Надад одоо ч хийх ажил байна шүү дээ” гэж хэлжээ.

Глория Жэймс 2006 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас мөн цагдаад саатуулагдаж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж