УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ

Өнгөрсөн сард тэмдэглэсэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтран “Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг хийсэн юм. Тэндээс шаардах бичиг гаргаж УИХ-ын гишүүдэд гардуулах байсан ч эрхэм гишүүдээс төлөөлөл очиж бичгийг аваагүй. Тиймээс МонФемнет үндэсний сүлжээ, Иргэдийн Алъянс төв, Хүний эрх хөгжил төв, Эмэгтэй удирдагч сан хамтран УИХ-ын 76 гишүүнд хандаж гаргасан шаардах бичгээ эздэд нь шуудангаар хүргүүлжээ. Уг шаардах бичигт “Эмэгтэйчүүд нийт хүн ам, татвар төлөгчдийн 50 хувийг эзэлж байгаа тул тэдний оролцоог шийдвэр гаргах төвшинд мөн 50 хувь байлгах нь төлөөллийн ардчилал, нийгмийн шударга ёсны үндсэн зарчим мөн. Тиймээс төрийн эрхийг гартаа атгаж байгаа хоёр нам иргэдийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, шудрага сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлж, Олон улсын гэрээ конвенцид заасны дагуу түр тусгай арга хэмжээ авахыг шаардаж байна” гэжээ. Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот тусгуулах чиглэлээр ажиллаж байгаа юм.

                                          Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж