Үсээ байнга угаавал харшлаас сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Үсээ байнга угаавал харшлаас сэргийлнэ

Ургамлын харшил нь ихэвчлэн хамар, нvдний шинж тэмдгээр илэрнэ.
Хамар битvvрэх, найтаах, нус гоожих, нvд улайж,ч загатнах, нvдний салст бvрхэвч хөөж, хавагнавал эмчид хандаарай.

Харшлаар өвчлөхгvйн тулд хот газрын буюу тоосжилт vvсгэдэг хог ургамлыг устгаж байх нь зvйтэй. Нэгэнт өвчилсөн бол сэдрээхгvй байхыг хичээх нь чухал. Yvний тулд юунаас болж харшсанаа эмнэлэгт хандаж тодорхойлуул. Ургамлын харшилтай бол тоосжилт их байдаг цагт гадуур аль болох явахгvй байсэн нь дээр. Ургамлын тоос нар гарахаас өмнө агаарт тархаж, vдэш, оройн цагаар буурдаг.

Ургамлын тоосжилтын vед гадуур явсан бол гэртээ ирээд л vсээ угааж заншаарай. Yс их тосорхог, цэнэгжиж байдаг учир агаарт тархсан ургамлын тоос наалддаг. Хэрэв угаахгvй бол энэ тоос гэрээр тархаж гэрт байхад ч харшил сэдрээдэг.

Ханиадны эм харшилд тус болохгvй

Харшилтай бол хvндрvvлэхгvй байхыг хичээгээрэй. Хамрын харшил хvндэрвэл гуурсан хоолойн багтраа буюу астма болно. Астма нь амьсгалын доод замын харшил, харин хамрын харшил нь амьсгалын дээд замын харшил юм.
Харшлаар өвчилсөн хvний дархлаанд  өөрчлөлт ордог. Дархлааг сэргээх нь хvндрэлтэй бөгөөд засах нэг арга нь дархлаа сэргээх эмчилгээ юм.
Нvдний харшлын vед шил зvvж салстад орох тоосыг багасгаж болно.
Харшлыг дураараар эмчлэх нь өвчнөө даамжруулах шалтгаан болох нь бий. Мөн харшил туссанаа мэдэхгvй, ханиад хvрсэн гэж ойлгодог хүмүүс байдаг.  Ханиадны эм харшилд тус болохгvй.

Харшил эдгэрнэ

Харшил эдгэрнэ. Цаг алдалгvй оношлуулж, зөв эмчилбэл өвчний vе шат нь даамжирч хvндрэхгvй. Мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тогтоолгоод, эмчлvvлбэл зовиур илрэхгүй. Харшлыг эдгээх хамгийн сайн нь дархлаа эмчилгээ. Энэ нь тухайн харшилж байгаа зvйлээс бэлтгэсэн бэлдмэлээр тарьж дархлааны тогтолцоог сайжруулах эмчилгээ юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж