Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Монголын Аялал Жуулчлалын Холбоо ТББайгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mongolia ITM-2011 аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт Өвөрхангай аймгийн “Дэлхийн-Өв Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо нь аймгийнхаа дүр төрхийг илэрхийлсэн талбайн тохижилт бүхий өвөрмөц бүтээлээр оролцлоо. Хоёр өдрийн турш болсон үзэсгэлэнгийн үеэр Өвөрхангай аймгийн талбайд нийт 8000 гаруй хүн зочилж, 7500 ширхэг танилцуулга тараагдан, 160 гаруй гэрээ хэлцэл хийгдсэн байна. Үзэсгэлэн яармагт аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, БОАЖГазрын дарга Г.Баясгалан нар урилгаар оролцсон бөгөөд аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, хүмүүстэй уулзсан юм.

Тус үзэсгэлэнд манай аймгаас “DMD-Mongolia ХХК, Mongolie-Voyage ХХК” тур операторууд, “Time” зочид буудал, Баян-Говь, Баян-Уул, Хаан-Тайж, Мөнх-Тэнгэр, Мөнгөн-Мод, Цагаан-Бургас, Дрийм-Лэнд, Свийт-Говь, Урса-Мажор, Хайрхан, Хашхан, Мишээл, Хархорин-Тур зэрэг жуулчны бааз, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж