Монгол кино Каннын наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Монгол кино Каннын наадамд оролцоно

Каннын кино наадам ирэх сарын 11-нд эхэлнэ. Нэр хүндтэй энэ наадамд монгол залуусын бүтээсэн “Зүүд” хэмээх богино хэмжээний кино оролцоно.


Өнгөрсөн жил манайд “Глобал арт” уран бүтээлийн нэгдлээс “48 минут” нэртэй уралдааныг кино бүтээгчдийн дунд зарласан юм. 48 цагийн дотор зохиолоо бичээд, дүрээ сонгоод, зургаа аваад, киногоо бэлэн болгодог энэ өвөрмөц уралдаанд “iCity” продакшны “Зүүд” хэмээх кино тэргүүн байр эзэлсэн билээ. Улмаар Бостон хотод төвтэй “Олон улсын 48 цаг” наадмаас зарласан 2010 оны шилдэг 16 киноны нэгээр шалгарчээ. Харин одоо ийнхүү Каннын наадамд киногоо үзүүлэх эрхтэй боллоо. Шилдэг 16-аас нэгийг сонгон наадмын шагналыг олгоно.


“Зүүд” кино агаарын бохирдол бидний амьдрал ямар гамшиг авчирч байгаа тухай өгүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж