М.Машбат урьд нь эмч нарын эрхэнд халдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

М.Машбат урьд нь эмч нарын эрхэнд халдаж байжээ

Дөрөвдүгээр сарын 7-ны өглөө үүрээр 5 цагийн орчим “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны талбай дээр барьсан гэр рүү хар ногоон өнгийн Ланд круйзер 80 маркийн автомашин гэнэт дайрч орсон билээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч  зургаан хүн, хүнд хөнгөн бэртэл авч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Гэнэт талбай руу дайрч орж орсон  М.Машбат гэгч 48 настай нэгэн ажээ. Ажилгүй, Баянзүрх дүүргийн харъяат. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 1986 оноос эхлэн “Тархины гэмтлийн шалтгаант бие хүний эмгэг” оношоор нийтдээ 28 удаа хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ хүний талаар нийслэлийн эрүүл мэндийн газраас доорх мэдээллийг бидэнд өглөө
-М.Машбат хамгийн сүүлд 2010 о
ны дөрөвдүгээр  сарын 5-нд эмнэлгээс гарсан. Өмнө эмчлэгдэж байх хугацаандаа эмч эмнэлгийн байгууллагын ажилтаны эрхэнд халдах үйлдэл удаа дараа гаргаж байсан байна.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлтээр хэрэг хүлээх бүрэн чадвартай ба тухайн өвчний онош болон эмчийн дүгнэлтээр өөрийн үйлдлээ ухамсарлаж, өөрийгөө жолоодох чадвар нь бүрэн хадгалагдаж байсан гэлээ. Тиймээс “Хаврын улиралд сэтгэцийн өвчинтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, төрх үйлийн эмгэгтэй хүмүүс нийгэм болон гэр бүлд төрөл бүрийн дарамт шахалт үзүүлэх, нийгэмд аюултай үйлдэл хийх магадлал өндөртэй байдаг тул анхаарал болгоомжтой байж санамсар болгоомжгүй, санаатай үйлдэлд нь ашиглаж болохуйц эд зүйлсийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахыг анхааруулж байна” гэсэн сэрэмжлүүлгийг давхар хүргэж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж