Япон улсад дахин газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Япон улсад дахин газар хөдөллөө

Японы цагаар дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 23:30 цагт тус улсын зүүн хойд хэсэгт Сендайгаас 65 км, Фукушимагаас 115 км-ийн зайд 7,4 магнитутын хүчтэй газар хөдлөлт дахин боллоо.
Газар хөдлөлт болсноос 90 минутын дараа Японы цаг уурын албанаас дахин цунами болж болзошгүй гэсэн анхааруулгыг иргэдэд өгсөн ба NHK телевизээр зүүн хойд хэсгийн иргэдийг эргээс өндөрлөг газарт яаралтай гарахыг анхааруулжээ. Харин газар хөдлөлт болсны дараа Фукушима Даичигийн цөмийн станцад дахин дэлбэрэлт болсон тухай мэдээлэл ирээгүй байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж