
Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс “Ливерпуль” клубын хувьцааны багагүй хувийг эзэмших болсон байна. “Fenway Sports Group” Миами Хит багийн тоглогчын маркетингийн фирмтэй гэрээ байгуулсан ажээ. Харин тамирчин эр энэ тухай “Энэ бол алдаж болохгүй сайхан боломж. Эхлээд би “NBA”-ийн тоглогч болсон. Одоо бизнесмен болж байна.” гэжээ. “Fenway Sports Group”, “Ливерфуль” багийн эзэн Том Вернер нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Хэн нэгэн тамирчныг сурталчлах сонирхол бидэнд байхгүй. Гэвч Леброн бол нэгэн үеийн сайн тамирчдын нэг яах аргагүй мөн. Бид Лебронд хаалгаа нээсэн шиг тэр ч бас бидэнд тэгж хандана гэж итгэж байна. ” гэжээ.