Үнээний сүүг хөхний сүүний найрлагатай болгов

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Үнээний сүүг хөхний сүүний найрлагатай болгов

Хятадын эрдэмтэд хүний генийг үнээнд суулган сүүний найрлагыг өөрчлөх туршилт амжилттай хийсэн тухай Daily Mail мэдээллээ.

Клонийн технологийг ашиглан үнээний ДНК-д хүний генийг суулгасан байна. Эрдэмтэд 300 үнээг туршилтад оруулан сүүг шинжлэн үзсэн аж. Хөхний сүүний найрлаганд байдаг тэжээллэг бодисууд болон хүүхдийн дархлаа сайжруулах элементүүд үнээний сүүнд бий болсон. Эрдэмтдийн үзэж байгаагаар үнээний энэ онцгой сүү эхийн сүүг орлохоос гадна хүүхдийн тэжээл бэлдэхэд хэрэглэх боломжтой.

Гэвч энэ амжилттай алхам нь эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Учир нь зарим хүмүүс энэ туршилт хүн болон үхэрт аль алинд аюултай байдал үүсгэж болно хэмээн болгоомжилж байна.

Харин туршилтыг удирдсан профессор Нин Ли үнээний энэ сүү огт аюулгүй бөгөөд 10 жилийн дараа хүмүүс энэ онцгой сүүг дэлгүүрээс худалдан авах болно гэж мэдэгдлээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж