Жирэмслэхээс өмнө ургийн гажгийг тогтоох боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Жирэмслэхээс өмнө ургийн гажгийг тогтоох боломжтой

Эцэг эхийнх нь хэн нэг удамшлын өвчтэй бол хүүхдэд нь дамжих магадлал өндөр байдаг. Ямар ч гэр бүлийн хувьд хүүхдээ төрүүлсэн хойно хэзээ ч эдгэшгүй удамшлын өвчтэй болохыг нь мэдэх нь хамгийн том сэтгэлийн зовлон мөн. Харин шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж буй энэ үед Их Британи улсад эхийн хэвлийд ураг бүрэлдэхээс өмнө шинээр мэндлэх хүүхдийн генийг шинжлэх боломжтой болжээ.
Энэхүү урьдчилсан генийн шинжилгээг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн бүхий л гэр бүлүүд уг шинжилгээг хийлгэх боломжтой бөгөөд одоогийн байдлаар уйланхайн фиброз, хадуур хэлбэрт эритроцит гэх мэт удамших магадлалтай өвчтэй хүмүүс жирэмсний өмнөх генетикийн шинжилгээнд хамрагдаж эхлээд байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж