“Сонгодог агаар”-ын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Сонгодог агаар”-ын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй

“UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс, дэд байрын шагналт П.Өнөржаргал, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Долгормаа, Ж.Энхмаа, Г.Ариунбаатар нар хамтран “Сонгодог агаар” нэртэй тоглолтоо хийх гэж байна.

Тэд энэ үдэш дэлхийн болон үндэснийхээ сонгодог дуурийн аригаас дуулах аж. Тоглолт энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд тасалбарын үнэ 30,000 төгрөг гэнэ. Тасалбарыг УДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа аж. Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид хөгжимдөж, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт дуучин П.Өнөржаргал Г.Ариунбаатар нар Б.Дамдинсүрэн, Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс дуулах бол хоёрдугаар хэсэгт Б.Жавхлантөгс дэлхийн сонгодог дуурийн аригаас дуулж сонирхуулах аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж