Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороо, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл Туул голын хойд далан дотор мод огтлон талбай гаргаж, барилгын суурь ухаж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу БОАЖЯ, холбогдох орон нутгийн байгууллагууд хамтарч шалгалт хийжээ. Шалгалтын баг газар дээр нь ажиллахад барилга барихын тулд байгаль орчинд хохирол учруулсныг тогтоожээ. Туул голын эрэг дагуу үймэрт шатсан газрын экологи, эдийн засгийн хохирлыг хэмжээг гаргахаар Ойн газар үнэлгээ хийж эхэлсэн байна. Хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан ахмад Э.Батгэрэл үргэлжлүүлэн шалгаж байна. Юутай ч тус газрын ойролцоо “Стандарт групп” компани нийслэлийн засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих газрын гэрчилгээтэй байжээ.
Б.СҮРЭН