Ирээдүйн гар утасны шилдэг технологиуд

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Ирээдүйн гар утасны шилдэг технологиуд

Гар утасны технологи бид бүхний хэрэгцээ шаардлагын дагуу асар хурдацтай хөгжин өөрчлөгдсөөр байна. Үүний дагуу орчин үеийн гар утас компьютер, интернэтийг орлох болж, олон хэрэгцээг нэг дор цогцлоож чадаж буй юм. Их Британийн мэргэжилтнүүд саяхан гар утасны үйлдвэрлэлд ойрын таван жилд нэвтрүүлэх шилдэг технологиудыг  нэрлэсэн байна.

1. LBS үйлчилгээ. Хамгийн түрүүнд LBS буюу байршилд суурилсан үйлчилгээг мэргэжилтнүүд онцолсон байна. Энэхүү технологи бүхий гар утас нь тухайн хэрэглэгчийн байршил, нас, хүйс, мэргэжил, хообий зэрэг өгөгдлөөс хамаарч ажилладаг гэнэ. Үүний • тусламжтайгаар өөрийн болон найз нөхдийнхөө байршлыг тодорхойлж, хувийн мэдээлэлд нь нэвтрэх боломжтой юм. Мэргэжилтнүүд LBS-ийг гар утсанд хамгийн зайлшгүй хэрэгтэй технологи хэмээн тодорхойлж, 2013 он гэхэд дэлхийн 2.5 тэрбум гаруй хэрэглэгч энэхүү үйлчилгээг авсан байхыг тооцоолжээ.

2. Олон нийтийн сайтад холбогдох боломж. Сүүлийн үеийн гар утас нь камер, зургийн аппараттай байгаа эсэх нь төдийлөн чухал үзүүлэлт биш болж, интернэт тэр дундаа олон нийтийн сайтад холбогдох үйлчилгээг илүүд үзэх болжээ. Хүмүүсийн хэрэглээг Facebook, Twitter зэрэг олон нийтийн сайтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон цаг. Бүр зарим компани зөвхөн Facebook сайтад холбогдоход зориулсан төхөөрөмж хүртэл зохион бүтээгээд байна.

3. Хайлтын систем. Өнөөгийн гар утасны хайлтын системд эрж буй зүйлээ бичиж хайдаг. Харин эдүгээ хайх зүйлээ амаараа хэлж хайх боломжтой технологийг нэвтрүүлж эхэлжээ.

4. Худалдаа наймаанд туслах үйлчилгээ. Энэ үйлчилгээ нь  онлайн худалдаа эрхлэхэд хялбар болгожээ. Түүнчлэн утсаар төлбөр хийх боломжийг хялбаршуулсан байна.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж