
Банкны залилангийн хэргээр Батуринаг мөрдөн байцаалтад дуудсан боловч тэрбээр хоёр ч удаа зарлан дуудлагыг үл тоосон гэж мэдээлсэн байлаа. “Интека” компанийн хэвлэлийн мэдээгээр Батурина хожим мэдүүлгээ өгнө гэжээ.
Энэ үеэр ерөнхий прокурорын газраас Батуринагийн “Интека” компанид Москваг хотын банкнаас олгосон 13 тэрбум рублийн зээлийн мөрдөн байцаалтын талаар тайлбар хийхдээ холбоотой хүмүүсийг гадаадаас авчирна гэж сануулсан байв. Энэ мэдэгдэл нь одоо гадаадад эмчлүүлж байгаа гэх тус банкны захирал Андрей Бородинд биш Елена Батуринад хаягласан гэж хүмүүс таамаглаж байна.
Ш.САМБУУ