
Өвчтөнүүдийн тунгалгийн зангилаа томорч, арьсан дээр улаан өнгийн тууралт гарч гар, хөл ихээхэн хөлөрч бага зэрэг халуурдаг гэнэ. Шинж тэмдгээрээ ДОХ-тэй төстэй уг өвчинд одоогоор “Урвуу ДОХ” гэсэн нэр өгч, 59 хүний цусны дээжийг АНУ руу шинжилгээнд явуулжээ. Хэвлэлээр шуугиж, иргэдийг түгшээж буй эл өвчнийг зарим мэргэжилтэн “Энэ бол ДОХ-ын халдвар тусах вий гэсэн хүмүүсийн хэт болгоомжлолоос үүдсэн өвчин. Шинж тэмдэг нь сэтгэцээс хамааралтай болохыг харуулж байгаа тул сандарч тэвдэх хэрэггүй. Шинэ төрлийн өвчин биш” хэмээжээ. Яг ямар өвчин болох нь АНУ-аас ирэх шинжилгээний хариугаас тодорхой болох юм байна.
Д.ОЮУН