Өмнөд Солонгос газрын тосны татварыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос газрын тосны татварыг бууруулна

Шатахууны үнэ өндөр байгаа нь Азийн эдийн засагт нөлөөлж, амьжиргааны өртгийг нэмэгдүүлж эхэлжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид газрын тосны үнэ цаашид өссөөр байвал газрын тосны импортын татварыг бууруулна гэж мэдэгдлээ.  Ливи, Ойрхи Дорнод дахь улс төрийн хямрал, дотоодын үймээнээс болж газрын тосны нийлүүлэлт багасна гэсэн айдас арилахгүй байгаа нь газрын тосны үнийг хөөрөгдөж байгаа аж.  Газрын тосны үнийн өсөлт Өмнөд Солонгосын эдийн засагт хүчтэй нөлөөлж, өнгөрсөн сарын байдлаар инфляцийн өсөлт сүүлийн 29 сарын дунджаас илүү гарчээ.  Өмнөд Солонгос нефть олборлолтын хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигддэг. Өнгөрсөн долоо хоногт нэг литр шатахуун 1967.2 вон,  дизель түлш 1794.6  вон хүрч үнийн дээд амжилт тогтоожээ. Засгийн газар шатахуун, дизель түлшнээс импортын  47, 38 хувийн татвар авдаг.  Өмнөд Солонгосын Засгийн газар төрийн өмчит “Korea National Oil” корпорацитай дотоодын газрын тосыг жижиглэнгийн худалдаачдад худалдаалж эхлэх тухай ярилцаж байна.  Тус корпораци нь одоогоор газрын тосны хайгуул, хадгалалтын үйл ажиллагаа явуулдаг.  Засгийн газар дотооддоо газрын тос үйлдвэрлэвэл өрсөлдөөн бий болж, үнэ буурна гэж үзэж байгаа юм.  Тус улс ирэх 2012 оноос газрын тосны худалдааг онлайнаар явуулахаар төлөвлөжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж