Архидалтын эсрэг аянд иргэдийг хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Архидалтын эсрэг аянд иргэдийг хамрууллаа

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болох зорилт тавин олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Уг ажлынхаа хүрээнд “Архидалтгүй амьдралын хэвшил-нийгмийн эрүүл орчин” аяны хүрээнд аймгийн Архидалт мансуурлын эсрэг ассосиацтай хамтран Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэдийн дунд “Архины хор холбогдол” сэдэвт ухуулга сурталчилгааг өнгөрсөн сарын 31-нд зохион байгуулжээ.

Нийт 60 гаруй хүнийг хамруулсан энэхүү ярилцлагын үеэр иргэдийг идэвхижүүлэх зорилгоор танин мэдэхүйн “АХА” цэнгээнт нэвтрүүлгийг бэлтгэн орон нутгийн “Шинэ суваг” телевизээр нэвтрүүлсэн байна.

Мөн төрөөс нийгмийн хамгааллын талаар баримталж буй бодлого шийдвэрүүд, хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллав.

Б.Мөнгөнтуул    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж