“Хотын хөгжлийн алсын хараа” сэдэвт хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Хотын хөгжлийн алсын хараа” сэдэвт хэлэлцүүлэг болов

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Чойбалсан хотын захирагчийн
алба, “Монголын хотуудын холбоо” хамтран “Хотын хөгжлийн алсын хараа”
сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 04-05-ны өдрүүдэд Чойбалсан хотноо боллоо. Уг хэлэлцүүлгийн үеэр хотуудын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд цаашид хотууд харилцан туршлага солилцож ажилладаг арга туршлагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр харилцан хамтарч ажиллахаар болжээ. Нийт 70 гаруй төлөөлөгч оролсон энэхүү үйл ажиллгаанд Говь-Алтай аймгийн Алтай хот, Хөвсгөлаймгийн Мөрөн хот, Говьсүмбэр аймгийн Чойр хот, Дорноговь аймгийн Замын–Үүд хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот зэрэг 16 хотын Захиргч, Тамгын газрын дарга, Захирагчын албаны дарга нар оролцож Чойбалсан хоттой танилцав.

Б.Мөнгөнтуул
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж