Цөлийн марафоны дөрөв дэх гараа боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Цөлийн марафоны дөрөв дэх гараа боллоо

Мороккогийн цөлд үргэлжилж байгаа дэлхийн хамгийн хүнд гүйлтийн тэмцээний дөрөв дэх өдөр тамирчдын хувьд хамгийн аймшигтай өдөр боллоо. Рехис Уадигаас Рич Мерзуг хүртэл 82 км зайд энэ өдрийн уралдаан үргэлжилсэн байна. Энэ гарааны өмнө нийлбэр дүнгээр зохион байгуулагч орны тамирчин, марафоны гол “фаворит” Мохамад Ахансал таван минутын давуутай явж байсан. Тэргүүлэгчид энэ өдөр нар шингэхээс өмнө барианд орохыг хүсч  байсан учраас өглөө эрт гараанаас гарах хэрэгтэй болжээ. Нийтдээ 778 гүйгч оролцсон энэ гараанд тэргүүлэгчид туршлагаараа харанхуйд уралдсан гэхэд болно. Тэднээс 50 гаруй шилдэг тамирчид нь нарны гэрэлд амжиж барианд орох боломжтой байсан ч ихэнх нь цөлд шөнийг өнгөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Зохион байгуулагчдын зүгээс усны дутагдалд орж, цаашид гүйх боломжгүй болсон нэлээд тамирчдыг замын дундаас гаргажээ. Энэ нь хүний амь эрсдэхээс сэргийлж байгаа хэрэг. 2007 онд болсон цөлийн марафоны үеэр хоёр оролцогч амиа алдсан харамсалтай хэрэг гарч, түүхэнд энэ марафон гүйлт хараар бичигдэх болсон ч оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Хүнд хэцүүхэн энэ гарааны дараачаар Ахансал таван минутын давуу байдлаа хадгалсан хэвээр үлджээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж