Дэлхийн анхны 3D гар утас

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхны 3D гар утас

БНСУ-ын LG компани дэлхийн гар утасны зах зээлд хувьсгал хийжээ. Тус компанийн чадварлаг инженерүүдийн бүтээсэн LG Optimus загварын гар утас нь гурван хэмжээст зураг болон бичлэг хийх хүчин чадалтай гэнэ. Авсан 3D зургаа харахын тулд тусган шил хэрэггүй бөгөөд утаснаасаа 50 см-ийн зайнаас үзэхэд болох гэнэ.

Энэхүү гар утас нь таван мегапикселийн камертайгаас гадна Bluetooth, Wi-Fi, USB, GPS төхөөрөмж болон найман гигабайтын санах ойтой аж. Өмнө нь ямар ч компани 3D зураг авдаг гар утас үйлдвэрлэж чадаагүй байсан бөгөөд үүгээрээ Солонгосын инженерүүд анхдагч болжээ.

KT.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж