“Гал үндэстэн” холбооны хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооны хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нарын багтдаг “Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр Сүхбаатарын талбай дээр улс үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн “Бүгдээрээ хэлэлцье” хэлэлцүүлгийн нээлтийг хийж байна. Нээлтийн ажиллагаа их үдэд эхэлж орой 19.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ. “Бидэнд тусгаар Монгол Улс хэрэгтэй юү, луйварчдын халхавч болсон нам хэрэгтэй юү, уух цэвэр тунгалаг ус, амьсгалах эрүүл агаар хэрэгтэй юү, гадаад, дотоодын хэдэн шуналтны халаас дүүргэх алт, ухсан нүх, хордуулсан шороо хэрэгтэй юү” гэх мэт асуудлыг цугларсан иргэд хэлэлцэх гэнэ.

Төв талбайгаас нийслэлийн зүг бүр тийш микроавтобус хөдөлгөн хүмүүс цуглуулж ирэх үүргийг холбооны залууст дарга нар нь үүрэгдсэн байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж