Португаль Европын холбооноос тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Португаль Европын холбооноос тусламж хүсчээ

Португалийн Ерөнхий сайд Хосе Сократес Европын холбооноос  санхүүгийн тусламж хүсч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр улс орон нь маш хэцүү цаг үетэй тулгараад байгааг онцолсон байна. Засгийн газар нь Европын холбооноос тусламж авахыг удтал эсэргүүцсэний эцэст өнгөрсөн долоо хоногт 2010 оны төсвийн алдагдалтай хамт  хүлээн зөвшөөрсөн байна. Португаль улс Европын холбооноос тусламж хүсч буй гурав дахь орон. Грек улс Европын холбоо, болон олон улсын валютын сангаас 67.5 тэрбум еврогийн зээл авсан бол Ирланд  өнгөрсөн жил 85 тэрбум еврогийн тусламж авсан юм. Европын холбоо Ирландад санхүүгийн тусламж олгох шийдвэр гаргасны дараа Европын зах зээл хямралд орж, гол индексүүд хоёр хувиар буурч байсан билээ. Европын холбооноос санхүүгийн тусламж авсан орнууд одоо зээлийн хүүгийн дарамтад ороод байгаа ажээ.

“Гадаадаас санхүүгийн тусламж хүсэх нь эцсийн арга. Гэвч Португаль одоо ийм байдалд хүрээд байна. Эцэст нь хэлэхэд энэ бол нийт үндэстний сонирхол” гэж Португалийн Ерөнхий сайд Хосе Сократес ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж