LePad ноүтбүк 400 долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

LePad ноүтбүк 400 долларын үнэтэй

БНХАУ-ын Lenovo компани LePad хэмээх шинэ бүтээгдэхүүнээ ирэх зургадугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэхүү ноүтбүкийг АНУ-ын Apple Inc компанийн iPad-aac санаа авсны дагуу үйлдвэрлэсэн байна. Гэхдээ үнэ ханшны хувьд iPad-тай зүйрлэхийн аргагүй хямд гэнэ.

LePad-ийг эхний ээлжид ямар улсын зах зээлд нийлүүлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд үнэ нь 399-449 долларын хооронд хэлбэлзэх аж. Lenovo-ийн төлөөлөгчид уг бүтээгдэхүүний талаар хэдэн сарын өмнөөс мэдээлж, "Бид iPad-ийг бут цохих болно. Бидний ноүтбүк iPad-тай ижил үзүүлэлттэй мөртөө түүнээс бага үнээр зарагдах болно" хэмээн амлаж байсан билээ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж