
Барак Обама Ардчилсан намын үндэсний хорооны даргад Дебби Вассерман-Шульцыг (Debbie Wasserman Schultz) дэвшүүлсэн тухай Associated Press мягмар гаригт дамжуулсан байв. Үндэсний хорооны гишүүд Обамагийн саналыг дэмжин АНУ-ын Ардчилсан намыг анх удаагаа эмэгтэй хүн толгойлох магдалал маш өндөр байна. Намыг 2009 оноос толгойлсон Тим Кейны оронд Вассерман-Шульц гарч ирэх ёстой. Кейн Виржиний мужаас сенаторын суудлын төлөө өрсөлдөхөө зарласан байлаа. Энэ сарын 4-нд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарласан Барак Обамагийн кампанид 44 настай Дебби Вассерман-Шульц чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Вассерман- Шульц Флорида мужаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон хүн бөгөөд өмнө нь Хиллари Клинтоныг дэмжиж байгаад дараа нь Барак Обамагийн талын хүн болсон байна.
Дебби Вассерман-Шульц гурван хүүхэдтэй. Конгрессийн гишүүн Габриэль Гиффордсийн найз нь юм.
Ш.Мягмар