Хоолны харшил дархлаа муутайн шинж

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Хоолны харшил дархлаа муутайн шинж

Хэвийн үед дархлалын систем гаднаас орж ирж буй нян, вирусын эсрэг эсрэг бие үүсгэж хамгаалах ёстой. Харин зарим төрлийн хоолноос харшилтай хүний хувьд дархлалын систем нь бүрэн үйл ажиллаж  чадахгүй байгаа хэрэг юм. Үүссэн эсрэг бие нь дархлалын эсүүдийг идэвхжүүлснээр цусан дахь гистамины хэмжээг бууруулдаг.

Гистамин нь хүний нүд, хамар, арьс, амьсгалын систем болон хоол боловсруулах системд нөлөөлдөг. Хоол идсэнээс хэдэн цагийн дараа харшлын урвал явагддаг. Энэ үед хамраас нус гоожиж, арьс загатнаж, хэл уруул чимчигнэдэг. Өөр бусад шинж тэмдэг нь:
            – Хоолой хөндүүрлэх
            – Сөөнгө дугарах
            – Амьсгал давчдах
            – Ханиалгах
            – Хамар битүүрэх
            – Бөөлжих
            – Ходоод өвдөх

Мөн гэнэтийн анафилаксын шокод орж болох бөгөөд үүний улмаас артерийн даралт бууж хоолой боогдож, хэл хавдаж эхэлдэг. Ихэнх хүүхдэд сүү өндөгний харшил томрохоор нь зүгээр болчихдог боловч самар, далайн хоол зэргийн харшил насан туршид нь хэвээрээ байдаг байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Хоолны харшлын эсрэг эм байдаггүй боловч хамгийн сайн арга хэмжээ бол бие махбодийн харшилдаг хоол хүнсний зүйлээс татгалзах юм. Мөн хоол хүнсний зүйлийн орц найрлагыг сайн харж хэрэглэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж