
АНУ-ын нисэх хүчний Ливийн дайнд зарцуулсан зардал нь 75 сая ам.доллар болсон гэж Нисэхийн командлагч Майкл Донли мэдэгдсэн тухай The Daily Telegraph сонинд өгүүлсэн байна. Байлдаанд 50 сөнөөгч нисэх онгоц, 40 орчим дэмжигч онгоц оролцсон бөгөөд өдөрт дөрвөн сая ам.долларын зардал гаргаж байжээ. Пентагон дайнаас гарснаа мэдэгдсэн боловч НАТО-гийн хүсэлтээр мягмар гариг хүртэл хугацаагаа сунгасан байна.
Дайнд оролцсон АНУ-ын нийт зардал нь өдөртөө 100 сая ам.доллар байсан гэх тооцоог шинжээчид хийсэн байв. АНУ-ын Конгресст яригдаж байснаар Ливи дэх байлдааны зургаан цаг бүр нь тус улсын төсвийн алдагдлыг нэг тэрбумаар нэмэгдүүлж байсан гэнэ.
Ш.Мягмар