Өнчин вьетнам Германы дэд канцлер болно

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Өнчин вьетнам Германы дэд канцлер болно

Германы дэд канцлер бөгөөд Чөлөөт ардчилсан нам /ЧАН/-ын дарга  Гидо
Вестервеллегийн оронд Ангела Мер­келийн Засгийн газрын Эрүүл мэндийн
сайд 38 настай Филипп Реслер томилогдох болсон тухай FOCUS мэдээлжээ. Германы хэвлэлд бичсэнээр ЧАН-ын орон нутгийн салбарын дарга нар Реслерыг дэмжихээр болсон байна. Ирэх тавдугаар сард болох намын хурлаар энэ асуудлыг шийдэх гэнэ. Тэрбээр намын дарга болсны дараа эвслийн гэрээний дагуу дэд канцлер болоно. Мөн Эрүүл мэндийн яамныхаа сайдыг давхар гүйцэтгэх бололтой.

Филипп Реслер 1973 онд Вьетнамд төржээ. Есөн сартайдаа эцэг эхээ алдсан түүнийг Баруун Германд авчирсан ба хоёр охинтой байсан нэг айл түүнийг үрчлэн авчээ. Реслерийг дөрөвтэй байхад нь эцэг эх нь салж тэр эцгийн хамт үлджээ. Дипломтай эмч  Реслер ЧАН-д 1992  онд элссэн байна. 2000-2004 онд тэр намын нарийн бичгийн даргаар ажиллажээ. Доод Саксони мужийн Засгийн газарт тэрбээр Эдийн засгийн сайд байсан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж