Цацрагт усны алдагдлыг зогсоож чаджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Цацрагт усны алдагдлыг зогсоож чаджээ

“Фүкүшима” АЦС-ын бохир­дол ихтэй усны алдагдлыг зогсоож чадлаа хэмээн TEPCO компани лхагва гаригт мэдээлжээ. Цацрагийн бохирдолтой ус хоёрдугаар блокийн  шалны хагархайгаар далайд алдагдаж байсныг дөрөвдүгээр сарын 2-нд илрүүлсэн байна. Шалны хагархайг битүүлэхийн тулд “шингэн шил” гэх 1,5 мянган литр силикат нат­рийг шахжээ. Бохирдол ихтэй усыг хадга­лахаар опе­ратор компани далайд 11,5 мянган тоон цацраг идэвхт бодистой усыг асгасан байна. Тэр усны бохирдол бага учраас эко системд аюулгүй гэж ТЕРСО мэдэгджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж