Өндөр өсгийт авахдаа анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Өндөр өсгийт авахдаа анхаарах зүйлс

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бямба,ням гаригуудад өндөр өсгийтөө тайлж байхыг эмч нар зөвлөж байна. Хадаасан өсгийт  биеэ сайхан авч явахад тусалдаг ч заримдаа тайлж хаямаар санагддаг.Өвдөлтийг удаан мэдрэх тийм ч таатай мэдрэмж биш. Өндөр өсгийт дээр олон цагаар зогсох муу л гэдэг. Гэвч яалтай билээ. Эмэгтэй хүн болгон сайхан харагдахыг хүсдэгээс хойш. Гэвч хэрэв та хашрахгүй бас л өндөр өсгийт худалдаж авах гэж байгаа бол доорх зөвлөгөөг дагахад гэмгүй.

    Хэт бариу

    Эмэгтэй хүн гадаад төрхөндөө хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй аж. Ямар ч бүсгүй загвар зохион бүтээгчдийг ердийнхөөс арай илүү өндөртэй туфль гаргахыг битүүхэн хүлээж байдаг. Гэвч ширэн, матрын арьсан ер нь ямар ч гутал байлаа гэсэн хэт бариу бол та үдэшлэг дээр чөлөөтэй ч алхаж чадахгүй хөлд орж буй хүүхэд шиг харагдах болно. Хамгийн аюултай нь хөлийн булчин шөрмөс боогдсоноор хөлийн хуруунуудаа мэдрэхээ болино. Харин ийм явдлын дараа та өөртөө ахин хэзээ ч өндөр өсгийт өмсөхгүй гэж хэлэх байх. Тиймээс сонирхож буй өндөр өсгийт чинь нурууны чинь хэмжээтэй тохирсон  өсгийтэй, размертай  биш л бол худалдаж авах хэрэггүй.

    Хэт томдсон
    Мэдээж бариу гутлыг томдсон гутлаар солих нь тэнэг хэрэг болно.  Томдсон туфль багадсанаас ялгаагүй хөлөнд аюултай. Хөл чинь гутал дотроо холхиж, цэврүү үүсгэж, бүр явахын эцэсгүй болгож ч мэднэ. Гутал хөлд эвтэйхэн бага зэрэг чөлөөтэй байвал сайн ч дахин нэг хөл орохоор зайтай бол ямар ч хэрэггүй. Тиймээс  тохирох размер байхгүй л бол өөр газраас хайх нь зүйтэй.

    Цаг үргэлж өндөр өсгийт өмсөх аюултай
    Өндөр өсгийтийн номер нэг дүрэм бол хааяа өмсч байх. Хэрэв та үдэшлэгт явах гэж байгаа бол бүтэн оройжин хадаасан дээр зогсоно гэсэн үг. Тиймээс хөлөө хайрлаж, бужигнасан хүмүүс дундуур явж орохоосоо өмнө туфлиэ гаргаж өмссөн нь дээр. Хөлд эвтэйхэн гутал зохион бүтээдгээрээ алдартай загвар зохион бүтээгчид байдаг шүү дээ. Өмсөхөд эвтэйхэн арай энгийн  нэгийг олж ав. Үнэхээр хэрэг болно шүү. Эцэст нь хэлэхэд хамгийн дэгжин, ганган хүүхнүүд гэртээ хөл нүцгэн орж ирдгийг сануулъя.

    Н.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж