Залуу хосод олгодог 500 мянгыг сэргээх үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Залуу хосод олгодог 500 мянгыг сэргээх үү?

УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн “автор”-тай хүүхдийн мөнгийг сэргээх асуудлыг УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар хөндсөн нь МАХН-ын бүлгийн зарим гишүүдийг “шоконд” оруулаад байгаа сурагтай.  Тиймээс хүүхдийн мөнгөтэй барьцалдуулан санаачилж байсан залуу хосод олгодог 500 мянган төгрөгийн тэтгэмжээ сэргээх боломж бололцоо бий эсэх талаар судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн залуу хосод олгодог мөнгийг сэргээх бололцоо байгаа эсэх, сэргээлээ гэхэд эх үүсвэрийг нь хаанаас “босгох уу”, за тэгээд нийгэм түүнийг нь хүүхдийн мөнгө шиг хүлээж авах уу, үгүй юу гээд нэлээн олон талын судалгаа хийх, амаргүй ажилд нухлагдахаар болсон гэнэ.  Мөн тус нам УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдөхдөө ахмад настны тэтгэврийг гурав дахин өсгөнө гэсэн хязгааргүй амлалт өгсөн тул түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг хайхгүй бол 2012 оны сонгуульд ялагдал хүлээж, унах нүхээ малтаж болзошгүйд хүрээд байгаа тул энэ талын ажлыг Засгийн газраар нугалуулахаар хуулийн төсөл санаачлуулж буй сурагтай байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж