Элчин сайдыг нутаг руугаа буцахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг нутаг руугаа буцахыг шаардлаа

Эквадор улс АНУ-аас Кито хотод суугаа элчин сайд хатагтай Heather Hodges-ийг тус улсыг орхин нэн даруй нутаг руугаа буцахыг шаардсан байна.

Эквадорын гадаад хэргийн сайд Рикардо Патико “Эквадор улс энэ хатагтайг “person non grata” хэмээн үзэж, аль болох түргэн хугацаанд тус улсыг орхин явахыг хүссэн болно” гэж мэдэгдсэн байна. Тэрээр WikiLeaks-т гарсан нэгэн мэдээтэй холбогдуулан “Энэ мэдээнд Цагдаагийн дотоод асуудалтай холбоотой мэдээллүүд байгаа нь АНУ манай зэвсэгт хүчин, цагдаагийн газарт туршуулуудаа нэвтрүүлсэн нь тодорхой байна” гэсэн байна.

АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Марк Тонер “Эквадор ийм шийдвэр гаргасанд Вашингтон  эсэргүүцлээ илэрхийлж байна гээд одооноос эхлэн ямар “сонголт” хийхээ шийдэх болно. Эквадор улс энэ бүс нутагт байгаа манай гол холбоотны нэгэн билээ. Ийм явдал болсонд их харамсч байна” гэсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж